Холбоо барих утас: 94649328; e-mail: boljmorstore@gmail.com; Дэлгэцний баруун доод хэсэгт буй Facebook messenger-ээр шууд холбогдож болно.

Код189. Нярайн хэвийн бус шарлалтыг эмчлэх хөх туяа бүхий LED гэрэл
Код189. Нярайн хэвийн бус шарлалтыг эмчлэх хөх туяа бүхий LED гэрэл
Код189. Нярайн хэвийн бус шарлалтыг эмчлэх хөх туяа бүхий LED гэрэл

Код189. Нярайн хэвийн бус шарлалтыг эмчлэх хөх туяа бүхий LED гэрэл

Regular price
169,000 ₮
Sale price
169,000 ₮

Хүндэт эцэг, эхчүүддээ зориулж энэхүү нярайн хэвийн бус шарлалтыг эмчлэхэд зориулсан хөх туяа бүхий LED гэрлийг санал болгож байна. 

Үнэ: 119900 төг

Цахилгааны чадал: 15-20 ватт

Үйлдвэрлэсэн газар: БНХАУ

Орны толгойноос хавчих боломжтой

Олноор нь авбал хямдрана. 

Нярайн хэвийн бус шарлалтын талаар:  

Нярайн шарлалт нь цусан дах билирубины түвшин нэмэгдсэнээс үүсдэг. Ураг эхийн хэвлийд байхад цусны улаан эсээс үүссэн билирубин элгээр дамжин шүүгдэж хүүхдийн өтгөнтэй хамт гадагшилснаар шарлалт дуусдаг. Энэхүү үйл ажиллагааг элэг бүрэн гүйцэтгэхийн тулд тодорхой цаг хугацаа шаардлагатай байдаг. Үүнийг физиологийн шарлалт гэнэ. Эрүүл хүүхдийн шарлалт 2-3 дахь хоногоос эхэлж 10 хоногийн дараа арилдаг. Харин зарим нярай хүүхдэд энэхүү шарлалт удаан хугацаагаар явагдах эсвэл хүнд хэлбэрээр явагдаж буй бол дараах эмгэг байж болох талтай. Үүнд: 

 Эх хүүхдийн цусны резус үл тохироо
 Төрөлтийн хүндрэлээс шалтгаалсан цефалогематом
 Цусан дах улаан эсийн тоо олшрох. Энэ нь дутуу төрсөн нярай болон ихэр хүүхдүүдэд түгээмэл тохиолддог шалтгаан юм.
 Халдвар “TORCH”
 Зарим ферментийн дутагдал
 Зарим эмийн нөлөө
 Элэг , цөсний замын эмгэгүүд
 Хүчилтөрөгчийн дутмагшил
 Удамшлын өвчнүүд, гаж хөгжил

 

ЭМЧИД ХАНДАХ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Таны хүүхдийн арьс шар байвал ялангуяа нүдний цагаан болон хэвлий, гар хөл нь хэт их шар туяатай байвал хүүхдийн эмчид хандаарай. Мөн нярайн шарлалт хэдийгээр бага боловч 2-оос дээш долоо хоног үргэлжилсэн болон хүүхэд нойрмог, хөхөндөө дургүй болох зэрэг шинжүүд илэрвэл эмчид даруй хандах хэрэгтэй.

 

ЭМЧИЛГЭЭ

 Билирубины түвшин өндөр байгаа нярай хүүхдүүдэд фото эмчилгээ хийгддэг. Энэхүү эмчилгээ нь арьсан дах билирубины хэмжээг бууруулдаг.
 Хөх гэрэлтэй тусгай зориулалтын ор, хувцас, чийдэн гэх мэт олон төрлийн багаж байдаг. Фото эмчилгээнд орох үед дулаахан , тохиромжтой, тогтмол температуртай байна.
 Хэрвээ хүүхдийн билирубины түвшин тийм ч өндөр биш бол гэрийн нөхцөлд хөх гэрэл гаргадаг чийдэнгээр эсвэл эгц дээрээс тусч байгаа нарны гэрлээр шарж болно.